Дараагийн шалгалтын бүртгэл, шалгалтын дүн (Aмжилтын хүснэгт)-г тараах тухай зааварчилгаа

◆ 140 дахь удаагийн олон нийтэд нээлттэй J.TESTшалгалтын зааварчилгаа ба бүртгэлийн тухай

Шалгалтын эрх:
Шалгалтын өдөр:
Шалгалтын түвшин:
Бүртгэх хугацаа:
Бүртгэх цаг:
Шалгалт өгөх байр:

 

Япон хэлийг эх хэлээ болгоогүй хүн л бол ямар ч хүн өгөх эрхтэй.
2018 он 9 сар 9 өдөр (Ням)
A-D, E-F  → Шалгалтын агуулга ба үнэлгээ хэсгээс нягтална уу.
2018 он 8 сар 6 ~ 10 өдөр 〔Бямба ,Ням, Баярын амралт〕
11:00 ~ 17:00 〔Үдийн амралт 12:30 ~ 13:00〕
IT-Парк 1 давхар 113
→ Бүртгэл хүлээн авах байр нь доорх тайлбар зургийг харна уу.
Холбогдох утасны дугаар:99938007 ( Ажлын цагт холбогдоно уу.)
※ Шалгалтын ангийг, шалгалт авах тухайн өдөр шалгалтын дугаараар ангилж зарлана.
※ Шалгалтын бүртгэлийн хуудсыг татаж аван, шаардлагатай хэсгийг бөглөөд бүртгэл
хийж буй газар авчирна уу.
PDF дээр бичигдсэн тул хэвлэхдээ Adobe Systems Incorporated-ийн Adobe reader –гтатах
шаардлагатай.

      → Get Adobe Reader

Бүртгүүлэхээр
ирэхдээ авч ирэх
зүйлс:

 

1.Шалгалтад бүртгүүлэхдээ доорх бичиг баримтыг бүрдүүлж ирнэ үү.
① Зураг 2ш /3*4хэмжээтэй, ижил зураг, арын фон цэвэр, сүүлийн 3 сарын дотор
авахуулсан зураг. Хуулбар хүчингүй./
② Иргэний үнэмлэх
16 наснаас дээш:Иргэний үнэмлэх (эх хувь болон нүүрэн талын хуулбар 1%)
Эсвэл автомат машинаас авсан зурагтай тодорхойлолт 1 %. Хуулбар хүчингүй.
15 наснаас доош:Төрсний гэрчилгээ (эх хувь болон хуулбар 1%) болон сурагчийн
үнэмлэхний зурагтай хэсэг.
Эсвэл автомат машинаас авсан зурагтай тодорхойлолт 1%.
Хуулбар хүчингүй.
2.Шалгалт өгөгч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Өөрийн биеэр ирэх боломжгүй үнэхээр чухал шалтгаантай төлөөний хүн ирүүлэх тохиолдолд
мөн алс хол орон нутгаас шалгалт өгөх урьдчилсан бүртгэлд хамрагдан бүртгүүлэх
хүсэлтэй шалгалт өгөх тухайн хүнтэй утсаар лавлан, шалгалтанд орох хүсэлтийг хүлээн авна.
Урьдчилан бүртгүүлснээс хойш шалгалт өгөгч нь шалгалтын өдрөөс өмнө J.TEST албанд заавал ирж, шалгалтанд орох уг хүн мөн гэдгээ баталгаажуулж, В үнэмлэхээ авна. Мөн шалгалтын өдөр тухайн хүн мөн эсэхийг нягталж шалгана. Тиймээс ирэхдээ:
・ Иргэний үнэмлэхээ заавал авчирна уу.
・ Шалгалт өгөх хүн мөн эсэхийг баталгаажуулах хүртэл шалгалтанд орох эрх үүсэхгүй бөгөөд В хуудсыг өгөх боломжгүй гэдгийг анхаарна уу.
3.Шалгалтын төлбөр  A-D / E-F:30,000 төгрөг
Шалгалтын төлбөрийг бүртгэлийн байранд эсвэл банкаар хийнэ үү.
【Шалгалтын төлбөрийг шилжүүлэхдээ】
Банкны нэр : ХААН БАНК
Дансны дугаар : 5009883739
Дансны нэр: Жэй тест монголиа оффис
※ Гүйлгээний утга хэсэгт овог нэр, регистерийн дугаар, шалгалтын түвшин мөн утасны дугаараа бичнэ үү. Хэрэв утасны дугаараа бичээгүй тохиолдолд эргэж холбоо барих боломжгүй.
※ Банкаар төлбөрөө хийх тохиолдолд, бүртгүүлэхээсээ өмнө төлбөрөө
шилжүүлэн, төлбөр хийсэн баримтыг авчирна уу. Төлбөрийн хураамжийг
бүртгүүлэгч өөрөө төлнө.
※ Төлөгдсөн шалгалтын хураамж буцаагдахгүй болно. Хэрэв бүртгэлийн
хугацаа дуусаагүй үед бүртгүүлэх хүсэлтийг татгалзвал шалгалтын
хураамжийг буцаан олгохдоо үйлчилгээний хураамж 5,000 төгрөг хасч
буцаан олгоно.

Шалгалт өгөх урьдчилан захиалга:

Дээрх заасан хугацаанд бүртгүүлж амжихгүй хүнийг утсаар урьдчилсан бүртгэлд бүртгэнэ.
Албаны оффис руу холбогдож, шалгалтын төлбөрөө дээрх дансанд шилжүүлбэл шалгалтын
дугаар олгогдоно.
Хөдөө орон нутгаас ирж шалгалт өгөх хүсэлт гаргагч нь, дээрх “Бүртгэл хүлээн авах хугацаа”
хэсэгт шалгалт өгөх урьдчилан захиалга хийнэ. дэлгэрэнгүйг баруун товчлуур дээр дарж
шалгана уу. → Урьдчилан бүртгүүлэх

Монголд амьдарч буй гадаадын иргэн шалгалт өгөх тухайд:
Монголд хэрэгжиж буй J.TEST-д Япон хэлийг эх хэлээ болгоогүй гадаадын иргэн бол
шалгалт өгөх эрхтэй байна.

Шалгалт өгөгч бүртгүүлэх хүсэлт гаргах үед:
Биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бэртсэн тохиолдолд
Монгол дахь J.TEST албатай холбогдоно уу. → Оффис

Шалгалтын байр: A-D / E-F
Шалгалтын байрны тухай зарлалыг
2018 оны 08 сарын 24 өдөр зарлана.

→  “Шалгалтын байр”-ны доорх тайлбар зургийг харна уу.
※ Шалгалтын байрны зургийг оруулсан тул бүх шалгалтын байрыг харж болно.

【 Бүртгэл явагдах байр Тайлбар зураг 】 【 Шалгалт явагдах байр Тайлбар зураг】
Монгол дахь J.TEST алба
IT-Парк 1 давхар 113 тоот
Шалгалтын байр өөрчлөгдөх тул шалгана уу.
140 дэх удаагийн J.TEST шалгалтын байр
Шалгалтын байрны тухай зарлалыг
2018 оны 08 сарын 24 өдөр зарлана.
  ※ 2018年08 月25日に発表します。

◆ Шалгалтын дүн (Амжилтын онооны хүснэгт)-г тараах тухай

● 139 дэх удаагийн шалгалт (2018 оны 07 сард хэрэгжсэн) болон өнөөг хүртэлх шалгалтын дүнг тарааж байна.
Шалгалт өгсөн бол та эртхэн ирж авна уу.
※ Шалгалтын хариуг авахаар ирэхдээ шалгалтын Б хуудас болон иргэний үнэмлэхтэй ирж авна уу. Мартаж болохгүй.
※ Шалгалтын үед тараагдсан “Шалгалтын оноо ба дүнг тараах “ тухай гэсэн тараагдсан цаасыг харна уу.
※ “Шалгалтын дүн(Амжилтын онооны хүснэгт)”-г дүрмийн дагуу 3 жилийн хугацаанд хадгална. 3-аас дээш жил өнгөрсөн бол устгагдана. Одоогийн байдлаар 117 дахь удаагийн шалгалт (2014 оны 11 сар)-аас өмнөх хэрэгжсэн шалгалтын дүн
устгагдсан байна.

Тараагдах өдөр: Даваа-Баасан〔Бямба, Ням, Баярын өдрүүдэд амарна.〕
Тараагдах цаг: 11:00 ~ 17:00
Тараагдах байр: Монгол дахь J.TEST албаны байр / IT-Парк 1 давхар 113 тоот
Холбогдох утасны дугаар:99938007
※ Дээрх хүлээн авах ажлын цагт холбогдоно уу.

● Орон нутгаас шалгалт өгөгчдийн шалгалтын дүн (Амжилтын онооны хүснэгт)- г тараах тухай
Орон нутгаас шалгалт ирж шалгалт өгсөн шалгалт өгөгч нь шалгалтын дүнгээ ирж авах боломжгүй үед, шалгалтын дүнг шуудангаар илгээж болно. Шалгалт өгөгч нь бүртгүүлэхдээ шуудангаар илгээх хүсэлтээ өгч төлбөрөө төлнө.