Шалгалтанд орох хүсэлтээ урьдчилан бүртгүүлэх

Шалгалтын бүртгэлийг урьдчилан утсаар хүлээн авч бүртгэнэ.

      Шалгалтын бүртггэлийн заасан хугацаанд бүртгүүлж амжихгүй хүнийг утсаар урьдчилсан бүртгэлд бүртгэнэ. Албаны оффис руу холбогдож, шалгалтын төлбөрөө доорх дансанд шилжүүлбэл шалгалтын дугаар олгогдоно. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс, томилолт эсвэл биеийн нөхцөл байдлаас шалтгаалан J.TEST-ийн шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалтын мэдүүлэг өгөх боломжгүй бол утсаар урьдчилсан бүртгэлийг хүлээн авдаг.  

【Шалгалт өгөхөөр урьдчилан бүртгүүлэх дараалал】  

  1. Бүртгэлийн хугацаанд Монгол дахь J.TEST албаны утсанд хандан, шалгалтанд орох хүсэлтээ өгч урьдчилан бүртгүүлж болно.【Монгол дахь J.TEST албаны утас: 99938007】   
  2. Бүртгэгч хариуцагчид, бүртгүүлэгч нь ①овог нэр, ②хүйс, ③төрсөн он, сар, өдөр, ⑤утасны дугаар, ⑥Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаагаа мэдэгдээрэй.  Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаа гэдэг нь: Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлж өгөхөөр ирэх хугацаагаа тодорхой мэдэгдэхийг хэлнэ.
  1. Доорх банкны данс руу төлбөрөө тушаана уу. 

【Шилжүүлэх хаяг】     

Банкны нэр: ХААН БАНК     

Дансны дугаар: 5009883739     

Дансны нэр: Жэй тест монголиа оффис  

Төлбөр: 30,000 төгрөг (Бүх түвшин ижил)         

※Гүйлгээний утга: Овог нэр, регистерийн дугаар, утасны дугаар, өгөх түвшнээ бичнэ үү.           

※Шалгалтын төлбөрийг урьдчилан бүртгүүлэхээсээ өмнө дээрх дансанд хийнэ үү.

  1. Монгол дахь J.TEST алба шалгалтын төлбөр хийгдсэн эсэхийг нягталсны дараа, бүртгүүлэгчийн утас руу “Урьдчилан бүртгэлийг нягтлан”, “Шалгалтын дугаар”-ыг утсаар хэлэх эсвэл зурвасаар илгээнэ. Тиймээс утсаар ирсэн зурвасаа шалгана уу. Хэрэв төлбөрөө шилжүүлсэний дараа 3 хоногийн дотор зурвас ирэхгүй бол Монгол дахь алба руу холбогдоно уу. Орон нутгаас урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд мөн шалгалт өгөх эрхээ авсан хүн сүлжээгүй газар байвал зурвас очихгүй байх тохиолдол бий.  
  2. “Шалгалтын В хуудас”(Шалгалтын бүртгэлийн батлах хуудас)-ыг олгохдоо, Бүртгэлийн анкет(А хуудас)-ыг бөглүүлж, шалгалт өгөгчийг нягтлан, В хуудсыг олгосноор бүртгэл дуусна. Дээрхийн дагуу албанд мэдэгдсэн ⑥Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаанд тулгуурлан, зохих материалаа бүрдүүлж В хуудсаа аваарай.