Японы Цагаачлалын албаны албан ёсоор хүлээн зөвшөөрдөг бичиг

Японы улсад суралцахаар зэхэж буй таниас, Японы Хуульзүйн яамны зөвшөөрөлтэй Япон хэлний боловсролын байгууллага болон Их сургууль, мэргэжлийн коллеж зэрэг сургуулиуд нь J.TEST шалгалтын “Онооны лавлагаа” ба “Сертицикат”-ыг шаарддаг билээ. Мөн түүнчлэн Японы цагаачлалын алба тухайн суралцагчаас “Японд суралцах зорилго ба Япон хэлний чадварыг тодорхойлох бичиг” болгон таны өгсөн J.TEST шалгалтын дугаарыг лавлагаа болгон авдаг. Монгол дахь J.TEST албанаас баталгаажуулж авсан шалгалтын дугаар бүхий В үнэмлэхийг хуулбарлаж өгснөөр та сурах эрх нь үүснэ.
Японд суралцуулахаар хүлээн авч буй сургууль таны J.TEST шалгалтын дугаарыг үндэслэн, Япон дахь J.TEST албанд хандан, Японы цагаачлалын албанд шалгалтын онооны тодорхойлолтыг нэхэмжилснээр таны Японд суралцах эрх болох оршин суух үнэмлэх гардаг болно.
Бид таны J.TEST шалгалтын дугаарыг баталгаажуулж өгнөөр, Япон дахь хүлээн авч буй сургууль руу мэдээлэх төдийд л таны бичиг баримт бүрдүүлэлтийг хийж, хүлээн зөвшөөрөх эрхийг үүсгэдэг. Дэлгэрэнгүйг, Хүлээн авч буй сургуулиас нягталж шалгана уу.
【Анхаарах зүйлс】
● Япон хэлний боловсролын байгууллагад суралцах хүсэлтэй бол та E-F түвшний шалгалт /суралцсан цаг 150-с дээш цаг/ эсвэл A-D түвшний шалгалтыг өгөх нь зүйтэй.

■ Сургуультай харилцаатай та бүхэнд ■
“Японы цагаачлалын алба” ба Их дээд сургууль зэрэгт гаргаж өгөх ”Албан ёсны онооны тодорхойлолт бичиг”-ийг Япон дахь J.TEST албаны цахимаас хуудсаас нягтална уу.
Япон дахь J.TEST алба ба Японы цагаачлалын албанд өгөх бичиг баримтын тухай зааварчилгаа хуудаснаас харна уу.