185 дахь удаагийн шалгалтын дүн онлайнд тавигдлаа.

2026 оны 3 сарын 8 өдөр хэрэгжсэн 185 дахь удаагийн шалгалтын дүн гарлаа.

Шалгалтын дүнг хайж, шалгах зааварыг доорх тайлбараас харна уу:

Хайх дараалал:

    1. Дүнг хайхдаа ЭНД ЛИНКЭН ДЭЭР дарж, Шалгалтын дугаар бүхий 11 орон тоог
      • 185 автоматаар орсон тул бичихгүй, Шалгалтын бүртгэлийн 185+өгсөн түвшний код болох 3 түвшин болох дараахаас ①A-C 0670 ②D-E 2670 ③F-G 4670 өгсөн түвшний кодыг оруулаад,Төрсөн сар, өдөр, он гэсэн дарааллаар (8 орон тоог) бичээд хайна. Таны дүн гарч ирнэ. Оноо / Үсгэн үнэлгээ – Өгсөн түвшиний үсэг гарсан бол та тэнцсэн гэсэн үг. Таны онооны хуудас хүчинтэй бөгөөд Япон хэлийг аль зэрэг түвшинд судалсан байгааг тодорхойлдог болохыг албан ёсоор Японы Цагаачлалын алба хүлээн зөвшөөрсөн.
      • Лавлах 9993-8007 утсаар асуух болон J.TEST шалгалтын үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.

        • Шалгалтын дүнг ирсэн даруйд тараах хугацааг дахин мэдэх болно.

2. Шалгалтын дүнгээ ирж авахдаа: В үнэмлэхний хамт ирж аваарай.

Нэмэлт дэлгэрэнгүй тайлбар: Шалгалтын дүнгийн ирэх хуудас тоо багасч, 2 хүснэгтийг онлайнаар татаж авдаг болсон.

Нийтдээ шалгалт өгсөн таньд 4 төрлийн материал олгогдоно.

Эхний 2 материал Монголд ирж тараагдана.

1 ба 2

“1. Сертификат

2. Дүнгийн задаргаа хүснэгт

————————————————————————————————————-

3. Ногоон өнгөтэй буюу Лавлагаа хүснэгт (одоо үзүүлэлтийг тодорхойлсон хүснэгт),

4. Цэнхэр өнгөтэй буюу Хувь хүний амжилтын онооны хүснэгт (3 ба 4 онооны) хүснэгт онлайн хайлт нээгдэх өдөр 4 сарын 3 өдөр (Баасан гаригт)  14:00 цагт энэ линкээр орж авна уу. 4 сарын 30 өдөр хүртэл нээлттэй байх тул амжиж татаж аваарай.

“Цэнхэр – Амжилтын онооны хүснэгт” -「個人成績表」энэхүү дүнгийн хуудас нь маш чухал бөгөөд таны хийсэн бүх хариултыг түлхүүр үгтэй тулгаж өгсөн байдгаараа онцлог давуу талтай байдаг тул заавал татаж авна уу.

Дээр дурдсаны дагуу

1. Сертификат болон 2. Дүнгийн хуудас Монголд тараагдана. Тараах хугацааг дахин мэдэгдэнэ. 

Тараах цаг. 11:00-16:00 цаг

Тараах байрлал: Монголын Залуучуудын Холбоо 415 тоот

Лавлах утас: 9993-8007

Монгол дахь J.TEST алба

J.TEST Mongolia Office

2026.04.01

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *