Бүх шалгалтын (A-D, E-F, Бизнес ) түвшний шалгалтын агуулга болон үнэлгээний хэмжүүр

Монголд A-D түвшин болон E-F түвшин гэсэн 2 төрлийн шалгалт хэрэгжиж байна。

  J.TEST-ийн шалгалтын түвшин нь үндсэндээ (A-D, E-F гэсэн) хоёр төрөлд хуваагддаг. :Авсан онооноосоо шалтгаалан A, B, C, D, E, F гэсэн 6 шатлалаар Япон хэлний чадварыг тань үнэлнэ. Мөн Бизнесийн харилцан ярианы ур чадварыг тодорхойлох Бизнесийн шалгалт (A-D түвшний бэлтгэл В түвшнээс дээш) нийтдээ 3 төрлөөр хэрэгждэг.

 ● A-D түвшин:Дунд, Гүнзгий түвшний шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
            (Япон хэлийг 300 цагаас дээш цаг үзсэн хүнд)
 ● Е-F түвшин:Анхан шатны шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
            (Япон хэлийг 150 цагаас дээш цаг үзсэн шалгалт өгөгчид хандсан)
 ● Бизнесийн шалгалт:Бизнесийн харилцан ярианы ур чадвар ба тухайн үндсэн мэдлэгийг тогтоох шалгалт
            (A-D түвшний шалгалт өгөгчид хандсан)

 ※ Одоогоор Монголд Бизнес J.TEST шалгалт хэрэгжээгүй байна.

(1) A-D түвшин:Дунд, гүнзгий түвшний шалгалт өгөгчид хандсан шалгалт

● 1000 онооноос авсан оноогоор нь A-D түвшинд ангилж тогтооно.
● 400 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
(шалгалтын үргэлжлэх хугацаа
80 минут)
Сонсох
(шалгалтын үргэлжлэх хугацаа
45 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

 

 

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 1000 оноо /Уншиж ойлгох ба бичих 500 оноо, Сонсож ойлгох 500 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
Онц А
түвшин
930~1000 оноо Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцаж чадахуйц хэлний
өндөр мэдлэг, харилцах чадварыг батална.
/Япон хэлний дээд зэргийн орчуулга хийж чадна. /
Сайн А
түвшин
900~929 оноо Нийгмийн бүх салбарт харилцаж чадахуйц суурь мэдлэг,
харилцах чадварыг үнэлнэ.
/Ердийн Япон хэлний орчуулга хийж чадахуйц./ 〔CEFR:C2〕
Дунд А
түвшин
850~899 оноо Тогтсон тодорхой салбарт харилцаж чадах чадварыг батална.
/Суурь мэдлэгийг шаардсан орчуулга хийж чадна./
В түвшин 800~849 оноо Ердийн салбарт харилцаж чадахуйц харилцааны мэдлэгий
үнэлнэ.
/Япон улсад удаан хугацаагаар ажиллаж чадна/
Дунд
В түвшин
700~799 оноо Өдөр тутмын амьдрал, сургууль болон нийгмийн үндсэн харилцаанд орж чадна.
/Япон руу томилолтоор явж, аялаж чадна./
〔CEFR:C1〕〔JLPT:N1 түвшинтэй тэнцэнэ〕
С түвшин 600~699 оноо Дутагдалтай тал байгаа боловч ердийн харилцаанд орж чадна. /Японд аялах ба хялбар ажил хийж чадна./
〔CEFR:B2〕〔JLPT:N2 түвшинтэй тэнцэнэ〕
D түвшин 500~599 оноо Анхан, дунд шатны харилцах чадварыг эзэмшсэн байна.
/Япон хэлний энгийн хялбар яриаг ойлгож чадна./
Дунд
Dтүвшин
400~499 оноо Анхан, дунд шатны харилцах чадварыг эзэмшсэн байна.
/Япон хэлний энгийн хялбар яриа хийж чадна.
〔CEFR:B1〕〔JLPT:N3 түвшинтэй тэнцэнэ〕
Үнэлгээ
байхгүй
400 оноо
хүрэхгүй бол
※ 8 хэсэг тус бүрийн аль нэгт 0 оноо авсан бол сертификат
 олгогдохгүй.

〔Тайлбар〕
     CEFR (Common European Framework of Reference for Languages) :Европын хэлний нэгдсэн
         стандартаар тодорхойлсон хэлний ур чадварын түвшин
          C2 = 900 оноо
          C1 = 700 оноо
          B2 = 600 оноо
          B1 = 400 оноо
     JLPT (日本語能力試験) : Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тодорхойлсон хэлний урчадварын
        түвшин
          N1 = 700 оноо
          N2 = 600 оноо
          N3 = 400 оноо
     *CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.

(2) Е-F түвшин:Анхлан суралцагсдад хандсан шалгалт

● Япон хэлийг 150-с дээш цаг судалсан анхлан сурцалцагчид хандсан шалгалт
● 500 онооноос авсан оноогоор нь E-F түвшинд ангилж тогтооно.
● 250 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
(шалгалтын үргэлжлэх хугацаа 70 минут)
Сонсох
(шалгалтын үргэлжлэх хугацаа
30 минут)
1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт
5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

 

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 Нийт оноо нь 500 оноо байна. /Уншиж ойлгох ба бичих 300 оноо, сонсох 200 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
Е түвшин 350~400 оноо Анхан, дунд шатны мэдлэгийг бүрэн эзэмшиж дууссан байх
/ Японд аялаж чадахуйц түвшин〔JLPT:N4 түвшинтэй тэнцэнэ〕
F түвшин 250~349 оноо Анхан шатны мэдлэг эзэмшсэн түвшин
(Бүрэн дүүрэн боловсроогүй ч ганцаараа үйл хөдлөлд оролцож чадна.)〔JLPT:N5 түвшинтэй тэнцэнэ〕
Үнэлгээ
байхгүй
250 оноо хүрэхгүй ※ 8 хэсэг тус бүрийн аль нэгт 0 оноо авсан бол сертификат  олгогдохгүй.

〔Тайлбар〕 JLPT:JLPT – Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тогтоосон хэлний ур чадварын түвшин
          N4 = 350 онооноос дээш
          N5 = 250 онооноос дээш
          CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.

(3) Бизнесийн шалгалт:Бизнесийн мэргэшсэн шалгалт * Монголд хэрэгждэггүй.

● Япон хэлийг ашиглан бизнес харилцааны ур чадвар болон үндсэн мэдлэгийг тогтооно.
● J.TEST Япон хэлний бодит мэдлэгийн шалгалтын 700 оноо нь Япон хэлний түвшин тогтоох шалгалтын
 N1 зэрэгт тэнцэх ур чадвар ба түүнээс дээш ур чадварыг эзэмшсэн Япон хэлийг эх хэлээ болгоогүй шалгалт
 өгөгчид хандсан.
● Бизнесийн мэргэшсэн шалгалт юм. Тодорхой салбар, ажил мэргэжилд баригдалгүй ерөнхий бизнесийн
 Япон хэлний чадвар, мэдлэг болон эдийн засгийн мэдээний тойм зэрэг бизнесийн ерөнхий нөхцөл байдлыг
 ойлгох чадварыг тогтооно.
● 7 хэсэг тус бүр 0 ээс дээш оноо авч байж тэнцэнэ.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох  ※( )-д үнэлэх мэдлэг
1 Уншиж ойлгох асуул(Бизнесийн баримт бичиг, хүснэгт, сонин гэх мэт богино хугацаанд
  агуулгыг гүнзгий ойлгох чадвартай байх)
2 Ханзны асуулт(Үйлдвэртэй холбоотой мэдээ, сонин зэргийг ойлгоход шаардлагатай
  үндсэн ханзныг ойлгох чадвар)
3 Бичгийн асуулт(Богино өгүүлбэр зохиож, зөв өгүүлбэрийг бичих чадвар)
Сонсох  ※( )-д үнэлэх мэдлэг
1 Зурагтай асуулт(Нөхцөл байдал, үндсэн илэрхийлэлийг ойлгох чадвар)
2 Дан сонсгол асуулт(Дууг сонсонгоо материалыг уншиж ойлгох чадвар)
3 Хариулах асуулт(Бүх төрлийн нөхцөлд шуурхай хариу үйлдэл хийж,
  илэрхийлэх чадвар)
4 Харилцан яриа, Тайлбар асуулт(Харилцан яриа ба тайлбарыг сонсоод
  агуулгыг зөв ойлгох чадвар)

 

  ※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.
   Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 1000 оноо /Уншиж ойлгох ба бичих 500 оноо, Сонсож ойлгох 500 оноо/

Үнэлгээ Оноо Япон хэлний чадварын түвшин
Бизнесийн
Атүвшин
900~1000 оноо Бизнесийн янз бүрийн нөхцөлд шаардагдах харилцааны ур чадвартай байх.
Бизнесийн
Дунд А түвшин
850~899 оноо Бизнесийн янз бүрийн нөхцөл байдалд шаардагдах харилцааны ур чадвар хангалттай байх.
Бизнесийн
В түвшин
800~849 оноо Бизнесийн нийтлэг нөхцөлд шаардлагатай харилцааны ур чадвартай байх.
Бизнесийн
С түвшин
600~799 оноо Хязгаарлагдмал бизнесийн орчинд харилцааны ур чадвартай байх.
Бизнесийн
D түвшин
500~599 оноо Хэдийгээр дутагдалтай талтай боловч бизнесийн харилцааны үндсэн ур чадвартай байх.。
Үнэлгээ
байхгүй
500 оноо
хүрэхгүй бол
※ 7 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай. 。

(4) “Бизнес J.TEST” болон “J.TEST А-D түвшин”-ний тухай

1 J.TEST の理念から生まれた「ビジネス J.TEST」
 J.TEST 実用日本語検定は、日本語能力を評価する役割にとどまらず、日本語学習の指針となるように努めてきました。
 1)Хэлний тэнцвэртэй ур чадварыг эзэмшихийг хүсч байдгаас шалтгаалан, унших чадвар болон сонсох чадварын харьцааг тэнцүү байлгадаг.
 2)Шалгалтаас суралцахад зориулж, шалгалтын асуултыг нийтэд ил тодорхой нийтэлдэг.

 Бизнест хандсан J.TEST(Бизнес J.TEST гэж нэрлэх) ч мөн дээрх үзлийг үндэслэн хэрэгжүүлдэг.
 Дүрмийн шалгалт ба сонсох шалгалтын харьцааг 1:1болгон, шалгалтын асуултыг бүгдийг ил нийтэлдэг.

2  Бизнесийг онцлогоо болгосон ”Бизнес J.TEST”
 ”Бизнес J.TEST” нь уламжлалт J.TEST A-D түвшнээс өөр бөгөөд、хэвлэгдэж буй асуулт нь Бизнесийн үг хэллэг орсон, Бизнесийн дүр зураг, Бизнесийн мэргэшсэн өгүүллүүдээр баялаг байдаг.
 Япон хэл сурах хөдөлгөгч хүчин зүйл олон янз байдаг. Японы уран зохиол уншихын тулд, Японы түүх, эдийн засгийг судлахын тулд эсвэл Японы анимэ нөлөөлж япон хэлийг сурах болсон хүн ч байдаг бизээ. “Бизнес Ж.Тест” гэдэг нь японы компанид ажиллаж, компанитай харьцах, төсөл боловсруулах зэрэг бизнесийн япон хэл сурч буй хүмүүст зориулсан дэвшилтэт шалгалт юм.

3 Бизнесийн төрөл бүрийн харилцаанд оролцохуйц ерөнхий бизнесийн япон хэлний чадварыг тогтоодог.
 Япон хэлний мэдлэг өндөр болох тусам илүү нарийн мэргэжлийн үг хэллэгт хуваагддаг. “Бизнес Ж.Тест” нь тогтсон нэг салбар луу явцуураагүй, аль ч салбарын бизнест өргөн хүрээнд ашигладаг бизнесийн япон хэлний чадварыг тогтоодог. Энэ нь аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн мэдээ мэдээллийн ойлголтыг ч хэмждэг.

4 J.TEST A-D түвшний ялгаа
 J.TEST-ийн A-D түвшин нь компани, их сургууль, өдөр тутмын амьдрал зэрэг янз бүрийн нөхцөл байдлын Япон хэлний бодит чадварыг тогтоох цогц сорил юм.
 Үүнээс ялгаатай нь “Бизнес J.TEST” нь компани, бизнесийн дүр төрхөд шаардагдах Япон хэлний чадвар, мэдлэгийг тогтоодог.

5 ビジネス J.TESTで扱うもの、扱わないもの
 ・会社の一般的な場面での日本語能力と知識
 ・経済ニュースの概要を把握できる日本語能力と知識

 出題されないもの
 ・特定の業種・職種の専門用語そのものを問うもの(注釈がある場合や文脈から類推可能なものを除く)
 ・ビジネスマナーのうち、業種や会社によって大きく異なるようなもの(一般的なビジネスマナーは出題対象)