Шалгалтанд орох хүсэлтээ өгөхдөө
Шалгалтанд бүртгүүлэх хүсэлт өгөхдөө:
Шалгалтын бүртггэлийн заасан хугацаанд бүртгүүлж амжихгүй хүнийг урьдчилсан бүртгэлд бүртгэнэ. Албаны оффис руу холбогдож, шалгалтын төлбөрөө доорх дансанд шилжүүлбэл шалгалтын дугаар олгогдоно. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс, томилолт эсвэл биеийн нөхцөл байдлаас шалтгаалан J.TEST-ийн шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалтын мэдүүлэг өгөх боломжгүй бол доорх заасан дансанд төлбөрөө хийхдээ гүйлгээний утга хэсэгт дэлгэрэнгүй бичсэн шилжүүлгийг үндэслэн урьдчилсан бүртгэлийг хүлээн авдаг. Мөн албан байгууллагын гишүүд бөөнөөр өгөх тохиолдолд / энд дарж анкетыг татаж авч, 1 хуудсанд ар өвөргүй хэвлэж, шалгалт өгөх хүнээр өөрөөр нь бөглүүлэн, төлөөлөгчөө ирүүлэхээс гадна мэдээлэл бүрэн эсэх тухайн хүн мөн эсэхийг фэйсбүүкын видео дуудлагаар тулгалт хийж нягтална.
【Шалгалт өгөхөөр урьдчилан бүртгүүлэх дараалал】
- Бүртгэлийн хугацаанд Монгол дахь J.TEST албаны утсанд хандан, шалгалтанд орох хүсэлтээ өгч урьдчилан бүртгүүлж болно.【Монгол дахь J.TEST албаны утас: 99938007】
- Бүртгэгч хариуцагчид, бүртгүүлэгч нь ①овог нэр, ②регистерийн дугаар, ③ өгөх түвшин ④утасны дугаар, ⑤Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаагаа мэдэгдээрэй. Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаа гэдэг нь: Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ гаргаж материалаа бүрдүүлж өгөхөөр ирэх хугацаагаа тодорхой мэдэгдэхийг хэлнэ.
- Доорх банкны данс руу төлбөрөө тушаана уу.
【Шилжүүлэх хаяг】
Банкны нэр: ХААН БАНК
Дансны дугаар: 5009883739
Дансны нэр: Жэй тест монголиа оффис
Төлбөр: 70,000 төгрөг (Бүх түвшин ижил)
※Гүйлгээний утга: Овог нэр, регистерийн дугаар, утасны дугаар, өгөх түвшнээ тодорхой бичнэ үү.
※Шалгалтын төлбөрийг урьдчилан бүртгүүлэхээсээ өмнө дээрх дансанд хийнэ үү.
- Монгол дахь J.TEST алба шалгалтын төлбөр хийгдсэн эсэхийг нягталсны дараа, бүртгүүлэгчийн утас руу “Урьдчилан бүртгэлийг нягтлан”, “Шалгалтын дугаар”-ыг утсаар хэлэх эсвэл зурвасаар илгээнэ. Тиймээс утсаар ирсэн зурвасаа шалгана уу. Хэрэв төлбөрөө шилжүүлсэний дараа 3 хоногийн дотор зурвас ирэхгүй бол Монгол дахь алба руу холбогдоно уу. Орон нутгаас урьдчилан бүртгүүлсэн тохиолдолд мөн шалгалт өгөх эрхээ авсан хүн сүлжээгүй газар байвал зурвас очихгүй байх тохиолдол бий.
- “Шалгалтын В хуудас”(Шалгалтын үнэмлэх)-ыг олгохдоо, Бүртгэлийн анкет(А хуудас)-ыг бөглүүлж, шалгалт өгөгчийг нягтлан, В хуудсыг олгосноор бүртгэл дуусна. Дээрхийн дагуу албанд мэдэгдсэн ⑤Монгол дахь J.TEST албанд хүсэлтээ өгөхөөр ирэх цаг хугацаанд тулгуурлан, зохих материалаа бүрдүүлж В хуудсаа аваарай.