Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох J.TEST

2019 оны  5 сараас үндсэн  3-н түвшинтэй болсон.

Бүх шалгалтын (A-C, D-E, F-G ) түвшний шалгалтын агуулга болон үнэлгээний хэмжүүр

Монголд 2019 оны 05 сар хүртэл  A-D түвшин болон E-F түвшин гэсэн 2 төрлийн шалгалт хэрэгжиж байсан. Харин 2019 оны 05 сарын 12 өдрийн 144 дэх удаагийн шалгалтаас эхлэн нийт түвшин ерөнхий 3 түвшинд хуваагдаж байгаа билээ.

  J.TEST-ийн шалгалтын түвшин нь үндсэндээ (A-C, D-E, F-G гэсэн) гурван түвшинд хуваагдана. Авсан онооноосоо шалтгаалан A, B, C, D, E, F, G гэсэн 7 шатлалаар Япон хэлний чадварыг тань үнэлнэ. Мөн Бизнесийн харилцан ярианы ур чадварыг тодорхойлох Бизнесийн шалгалт нь A-C түвшинтэй хамт орж ирэх тул таны бизнесийн Япон хэлний тань мэдлэгийг ч гүнзгий түвшний шалгалтаараа тогтоож өгдөг. 

  •   A-C түвшин:Дунд, Гүнзгий түвшний шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
    (Япон хэлийг 500 цагаас дээш цаг үзсэн хүнд ба Бизнесийн харилцан ярианы ур чадвар ба тухайн үндсэн мэдлэгийг тогтоох шалгалт)
    DЕ түвшин:Анхан дунд шатны шалгалт өгөгч нарт хандсан шалгалт
    (Япон хэлий 300 цагаас дээш цаг үзсэн шалгалт өгөгчид хандсан)
    ●  F-G түвшин:Япон хэлийг 150 цаг үзсэн анхан шатны мэдлэгтэй хүнд хандсан шалгалт юм.

() A-С түвшинДунд, гүнзгий түвшний шалгалт өгөгчид хандсан шалгалт

  • 1000 онооноос авсан оноогоор нь A-C түвшинд ангилж тогтооно.
    ● 600 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
    ● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
шалгалтын үргэлжлэх хугацаа
80 минут

Сонсох
шалгалтын үргэлжлэх хугацаа
45 минут

1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт

5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

1000 оноо /Уншиж ойлгох ба бичих 500 оноо, Сонсож ойлгох 500 оноо/

Үнэлгээ

Оноо

Япон хэлний чадварын түвшин

Онц А
түвшин

930~1000 оноо

Нийгмийн бүх салбарт чөлөөтэй харилцаж чадахуйц хэлний
өндөр мэдлэг, харилцах чадварыг батална.
/Япон хэлний дээд зэргийн орчуулга хийж чадна. /

Сайн А
түвшин

900~929 оноо

Нийгмийн бүх салбарт харилцаж чадахуйц суурь мэдлэг,
харилцах чадварыг үнэлнэ.
/Ердийн Япон хэлний орчуулга хийж чадахуйц./ 〔CEFR:C2〕

Дунд А
түвшин

850~899 оноо

Тогтсон тодорхой салбарт харилцаж чадах чадварыг батална.
/Суурь мэдлэгийг шаардсан орчуулга хийж чадна./

В түвшин

800~849 оноо

Ердийн салбарт харилцаж чадахуйц харилцааны мэдлэгий
үнэлнэ.
/Япон улсад удаан хугацаагаар ажиллаж чадна/

Дунд
В түвшин

700~799 оноо

Өдөр тутмын амьдрал, сургууль болон нийгмийн үндсэн харилцаанд орж чадна.
/Япон руу томилолтоор явж, аялаж чадна./
〔CEFR:C1〕〔JLPT:N1 түвшинтэй тэнцэнэ〕

С түвшин

600~700 оноо

Дутагдалтай тал байгаа боловч ердийн харилцаанд орж чадна. /Японд аялах ба хялбар ажил хийж чадна./
〔CEFR:B2〕〔JLPT:N2 түвшинтэй тэнцэнэ〕

D түвшин

500~700 оноо

 Дунд шатны харилцах чадварыг эзэмшсэн байна.
/Япон хэлний энгийн хялбар яриаг ойлгож чадна./

〔JLPT:N3 түвшинтэй тэнцэнэ〕

Е түвшин

350~500 оноо

 Анхан шатны харилцах чадварыг эзэмшсэн байна.

/Япон хэлний энгийн хялбар яриаг ойлгож чадна./

〔JLPT:N4 түвшинтэй тэнцэнэ〕

F-G түвшин

  180~350 оноо

  Анхан шатыг дөнгөж суралцаж эхэлсэн.

/Япон хэлний 150 цагийн мэдлэг эзэмшиж эхэлж байгаа шалгалт өгөгч өгнө./

〔JLPT:N5 түвшинтэй тэнцэнэ〕

〔Тайлбар〕
CEFR (Common European Framework of Reference for Languages) :Европын хэлний нэгдсэн стандартаар тодорхойлсон хэлний ур чадварын түвшин
C2 = 900 оноо
C1 = 700 оноо
B2 = 600 оноо
B1 = 400 оноо
JLPT (日本語能力試験) : Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тодорхойлсон хэлний ур чадварын түвшин
N1 = 700 оноо
N2 = 600 оноо
N3 = 500 оноо
*CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал.

() F-G түвшинАнхлан суралцагсдад хандсан шалгалт

  • Япон хэлийг 150-с дээш цаг судалсан анхлан суралцагсдад хандсан шалгалт
    ● 350 онооноос авсан оноогоор нь F-G түвшинд ангилж тогтооно.
    ● 180 -с дээш оноо авсан бол сертификат олгогдоно.
    ● 8 хэсэг тус бүрийн аль нэгэнд нь 0 оноо авсан бол сертификат олгогдохгүй журамтай.

1 Асуултын хэсэг

Уншиж ойлгох, бичих
шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут

Сонсох
шалгалтын үргэлжлэх хугацаа
25 минут

1 Дүрмийн асуулт
2 Уншиж ойлгох асуулт
3 Ханзны асуулт
4 Бичгийн асуулт

5 Зурагтай асуулт
6 Дан сонсгол асуулт
7 Хариулах асуулт
8 Харилцан яриа, Тайлбар асуулт

※ Уншиж ойлгох ба бичих шалгалт дууссаны дараа шууд сонсож ойлгох шалгалт эхэлнэ.Завсарлага байхгүй.

2 Үнэлгээ ба оноо

 Нийт оноо нь 350 оноо байна. /Уншиж ойлгох ба бичих 250 оноо, сонсох 100 оноо/

Үнэлгээ

Оноо

Япон хэлний чадварын түвшин

 

 

 

F түвшин

250~350 оноо

Анхан шатны мэдлэг эзэмшсэн түвшин
(Бүрэн дүүрэн боловсроогүй ч ганцаараа үйл хөдлөлд оролцож чадна.)〔JLPT:N5 түвшинтэй тэнцэнэ〕

G түвшин

180~250 оноо

Дөнгөж Япон хэл үзэж эхэлсэн анхан шатны шалгалт өгөгч өгөх түвшин. /JLPT:N6 түвшинтэй тэнцэнэ. Гэвч JLPT-д N6 гэсэн түвшин байхгүй болохыг анхаарна уу.

〔Тайлбар〕 JLPT:JLPT – Япон хэлний түвшин тогтоох шалгалтаар тогтоосон хэлний ур чадварын түвшин
N4 = 350 онооноос дээш
N5 = 250 онооноос дээш

*N6 =180онооноос дээш бол G түвшинд тэнцэнэ. JLPT-д N6 гэсэн түвшин байхгүй болно. 

CEFR ба JLPT -ийн харьцуулсан байдал юм.