183 дахь удаагийн шалгалт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Шалгалтын дүн онлайнаар 11 сарын 25 өдөр гарна.
Шалгалтын асуултын дэвтэртээ тэмдэглэж үлдээсэн байдлаа , хэрхэн хариулснаа дүн шинжилгээ хийж ахин нэг шинэ дүрмээ зөв эсэхэд эргэцүүлэл хийж, өөрийнхөө хийсэн байдлыг тулгаж үзэн суралцахад дөхөм болох үүднээс шалгалтын дараа түлхүүр үгээ задалдаг цорын ганц шалгалт J.TEST шалгалт билээ. Япон хэлний бодит мэдлэгт ахиц өгч олон Монгол залуучууд төдийгүй дэлхийд Япон хэлийг судалж буй бүх хүнд өөрийн амьдралд Япон хэлийг ашиглан суралцах, тэтгэлэгт хамрагдах, ажилд орох, бизнес хийх зэрэг санхүүгийн хэрэгцээг хангах хамгийн анхан шатнаас эхлэн хамгийн гүнзгий түвшинд Япон хэлний түвшинг тотоодог олон ач холбогдолтой шалгалт юм.
2025 оны хамгийн сүүлийн шалгалт хэрэгжиж дууссан бөгөөд хамтдаа суралцаж, манай шалгалтаар өөрийгөө зүлгэж буй шалгалт өгөгч та бүхний маань мэдлэгийн сан арвин байг ээ.
Дараагийн шалгалт ирэх 2026 оны 01 сарын 11 өдөр явагдана. Ирэх оны шалгалт хүртэл хэлний мэдлэгээ ахиулахыг хүсвэл манай оффис дээр өмнөх оны товхимол хураангуй хамгийн хямдаар зарагдаж байна.
Өгсөн түвшин тус бүрийнхээ эдгээр тоотой түлхүүр үгийг татаж, мөн сонсгол шалгалтын хураангуйг татаж авч сонсголоо сайжруулаарай.
A-C түвшин

D-E түвшин

F-G түвшин

Ярианы шалгалт энэ сарыг дуустал нээлттэй байна. Амжиж татаж аваарай.
A-C сонсгол шалгалтын хураангуй
D-E сонсгол шалгалтын хураангуй
F-G сонсгол шалгалтын хураангуй
Монгол дахь J.TEST алба
2025.11.06
Лавлах утас: 9993-8007
