2026 оны 01 сарын 11 өдөр хэрэгжсэн 184 дэх удаагийн шалгалт өгөгчид маань тэсэн ядан хүлээсэн дүнгээ харах гэж догдолж байгаа бизээ. Шалгалт өгөөд даруй 21 хоног өнгөрчээ.
Шалгалтын дүнг хайж, шалгах зааварыг доорх тайлбараас харна уу:
Хайх дараалал:
-
- Дүнг хайхдаа ЭНД ЛИНКЭН ДЭЭР дарж, Шалгалтын дугаар бүхий 11 орон тоог
-
- 184 автоматаар орсон тул бичихгүй, Шалгалтын бүртгэлийн 184+өгсөн түвшний код болох 3 түвшин болох дараахаас ①A-C 0670 ②D-E 2670 ③F-G 4670 өгсөн түвшний кодыг оруулаад,
-
- Төрсөн сар, өдөр, он гэсэн дарааллаар (8 орон тоог) бичээд хайна.
-
- Оноо / Үсгэн үнэлгээ – Өгсөн түвшиний үсэг гарсан бол та тэнцсэн гэсэн үг.
-
- Гараагүй байсан ч таны онооны хуудас хүчинтэй бөгөөд Япон хэлийг аль зэрэг түвшинд судалсан байгааг тодорхойлдог тул заавал ирж аваарай.
-
- Ойлгомжгүй зүйлс гарвал 9993-8007 утсаар лавлах болон
-
- J.TEST шалгалтын үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.
-
- Шалгалтын дүнг ирсэн даруйд тараах хугацааг дахин мэдэх болно.
-
- Дүнг хайхдаа ЭНД ЛИНКЭН ДЭЭР дарж, Шалгалтын дугаар бүхий 11 орон тоог
2. Шалгалтын дүнгээ ирж авахдаа: В үнэмлэхний хамт ирж аваарай.
Нэмэлт дэлгэрэнгүй тайлбар: Өнгөрсөн оны 7 сарын шалгалтаас хойш доорх өөрчлөлт орсон.
Нийтдээ шалгалт өгсөн таньд 4 төрлийн материал олгогдоно.
Эхний 2 материал Монголд ирж тараагдана.
1 ба 2
“1. Сертификат
2. Дүнгийн задаргаа хүснэгт
————————————————————————————————————-
3. Ногоон өнгөтэй буюу Лавлагаа хүснэгт (одоо үзүүлэлтийг тодорхойлсон хүснэгт),
4. Цэнхэр өнгөтэй буюу Хувь хүний амжилтын онооны хүснэгт (3 ба 4 онооны) хүснэгт онлайн хайлт нээгдэх өдөр 2 сарын 6 өдөр (Баасан гаригт) 14:00 цагт энэ линкээр орж авна уу.
“Цэнхэр – Амжилтын онооны хүснэгт” -「個人成績表」энэхүү дүнгийн хуудас нь маш чухал бөгөөд таны хийсэн бүх хариултыг түлхүүр үгтэй тулгаж өгсөн байдгаараа онцлог давуу талтай байдаг тул заавал татаж авна уу. 2 сарыг дуустал нээлттэй байна.
————————————————————————————————————-
Дээр дурдсаны дагуу
1. Сертификат болон 2. Дүнгийн хуудас Монголд тараагдана. Тараах хугацааг дахин мэдэгдэнэ.
Тараах цаг. 11:00-16:00 цаг
Тараах байрлал: Монголын Залуучуудын Холбоо 415 тоот
Лавлах утас: 9993-8007
Монгол дахь J.TEST алба
J.TEST Mongolia Office
2026.02.02
