J.TEST (実用日本語検定)Япон хэлний бодит мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын 2027 оны анхны болох #190 дэх шалгалтын бүртгэл эхэллээ.
J.TEST нь япон хэлний мэдлэг, харилцааны чадварыг үнэлэх зорилготой шалгалт бөгөөд япон хэл суралцагчид өөрийн мэдлэгийн түвшнийг тодорхойлох, цаашдын суралцах болон мэргэжлийн хөгжлийн зорилгоо төлөвлөхөд чухал боломж юм.
ХЭН БҮРТГҮҮЛЖ БОЛОХ ВЭ? Япон хэл суралцаж буй сурагч, оюутан, ажилтан болон япон хэлний мэдлэг, чадвараа үнэлүүлэх хүсэлтэй хүн бүр оролцох боломжтой.
Шалгалтад оролцох хүсэлтэй та бүхэн бүртгэлийн хугацаанд багтаж бүртгүүлнэ үү.
Онлайнаар бүртгүүлэх бол энд дарна уу.
J.TEST – Япон хэлний мэдлэгээ баталгаажуулж, шинэ боломжийн үүдийг нээцгээе!
2026.11.12

