2020 оны 11 сарын 01 өдөр хэрэгжсэн 153 дахь удаагийн шалгалтын түлхүүр үгийг нийтэллээ. Шалгалт өгөгч та бүхэн өөрийн өгсөн түвшин A-C, D-E, F-G дээр дарж түлхүүр үг болон сонсгол шалгалтыг текст хэлбэрээр татаж авч болно. Мөн сонсгол шалгалтын дуу бичлэгийг өөрийн өгсөн A-C, D-E, F-G түвшин дээр дарж татаж аван тулгаж үзээрэй. Шалгалтын дүн шалгалтын өдрөөс хойш 21 хоногоос- 1 сарын дараа jtest.mn хуудсанд зарлагдана. Манай шалгалтыг өгснөөр өөрийн мэдлэгийг улам илүү гүнзгийрүүлж, шалгалтаа хэрхэн өгснөө өөрөө шүүн тунгаан үзэх боломжтой байдаг. Шалгалтынхаа зөв хариулт буюу түлхүүр үгээ 2 хоногийн дараа нийтэлдэг цорын ганц шалгалт билээ. Мөн N1-с дээш Бизнесийн Япон хэлийг шалгадаг цор ганц шалгалт юм. Та бүхэндээ амжилт хүсье.