Монгол улс тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой, үндэсний баярт энэ өдрийн мэнд хүргэе. Нүд ирмэхийн зуур шалгалтаас хойш 3 долоо хоног болжээ.
2024 оны 11 сарын 03 өдөр 177 дахь удаагийн шалгалт өгөгчид доорх зааврын дагуу шалгалтын дүнгээ харна уу.
Бяцхан дурдатгал: Бид Японоор дамжуулж бизнесийн харилцаа, хөгжил дэвшил бүхнийг цогцлоож болох боломжтой. Өнөөдөр J.TEST олон улсад хэрэгждэг шалгалт бөгөөд мөн Хятадын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны шалгалт юм.
Ахуй амьдралаа дээшлүүлэхээр зүтгэж яваа олон сайхан залуучуудадаа хандаж хэлэхэд, Монголд байх хугацаандаа түвшингээ ахиулах нь зөв юм. Жишээ нь жил олгогч компаниуд Японд очоод хэсэг ажилласны дараа, J.TEST шалгалтыг өгөөд ир гэж явуулдаг байх жишээтэй. Японоос эргээд Монгол руу яаж өгөх вэ, хаана өгөх вэ гэсэн хандалтууд их ирдэг.
2. Сүүлийн үед J.TEST шалгалтын үнэ цэнийг ойлгосон, Монголын минь нэг хэсэг болох Тува Монголоос эхлээд Өвөр Монголын залуус хүртэл, Монголд хэрэгжиж буй J.TEST шалгалтыг өгч өөрсдийн ирээдүйн их боломжоо нээж чадаж байгаад туйлын сэтгэл өндөр байна. Тиймээс Монголд амьдарч, өсөж хүмүүжиж яваа залуус боломжоо цаг алдалгүй ашиглаж, амжилттай байх хэрэгтэй болов уу. За ингээд Шалгалтын дүнг хайж, шалгах зааварыг доорх тайлбараас харна уу:
Шалгалтын дүнгээ ирж авахдаа: В үнэмлэхний хамт ирж аваарай.
Дүнг хайхдаа ЭНДhttp://j-test-data.jp/177/search_post_2.cgi дарж, Шалгалтын дугаар бүхий 11 орон тоог бичиж, залгуулан Төрсөн он, сар, өдөр (11+8) бичээд хайна. Оноо болон Үсгэн үнэлгээ гарсан бол та тэнцсэн гэсэн үг. Ойлгомжгүй зүйлс гарвал 9993-8007 утсаар лавлах болон J.TEST шалгалтын үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу. Шалгалтын дүнг ирсэн даруйд тараах хугацааг дахин мэдэгдэнэ.
Бүх оюутнуудад “Амжилтын онооны хүснэгт” ирэх бөгөөд энэхүү дүнгийн хуудас нь маш чухал бөгөөд таны хийсэн бүх хариултыг түлхүүр үгтэй тулгаж өгсөн байдгаараа онцлог давуу талтай байдаг тул та бүхэн заавал ирж аваарай.
J.TEST Mongolia Office
2024.11.26