- 2021 оны хамгийн сүүлийн 159 дахь удаагийн шалгалт маань 88 хувийн ирцтэй, шалгалт өгөгчид маань идэвхтэй оролцож, амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хэдийгээр Ковид -19 тохиолдсон хүнд цаг үе байсан ч гэлээ Хичээнгүйлэн суралцан шалгалтаа өгсөн шалгалт өгөгч нартаа амжилт хүсье. Манай шалгалтын албаны зүгээс ч мөн та бүхэндээ үргэлж боломжийг олгож хичээсээр байх болно.
- 2022 оны шалгалт хэрэгжих төлөвлөгөө гарсан. Шалгалт өгөхээр зэхэж буй хүмүүс маань Дараагийн шалгалтын мэдээлэл, Бүртгэлийн хугацааг асуугаад эхэлжээ. 160 дахь удаагийн Шалгалтын бүртгэлийн тухай мэдээллийг энд дарж харна уу.
- Мөн 159 дахь удаагийн шалгалтын түлхүүр үгийг задаллаа. Шалгалтын дүн 3 долооо хоногийн дараа зарлагдахаас өмнө өөрийнхөө бөглөсөн байдлыг тулган харах маш том давуу талыг олгож байдаг билээ. Та бүхэн өөрийн өгсөн түвшин дээр дарвал түлхүүр үг гарч ирнэ.
Мөн сонсгол шалгалтын хураангуй бичлэгийг өгсөн түвшин A-C түвшин , D-E түвшин , F-G түвшин дээр дарж татаж авч болно.
Монгол дахь J.TEST алба
2021.11.11