J.TEST- ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.
1. Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулна.
“БОДИТ” гэсэн утга нь: Яг өнөөгийн Япон улсын нийгэмд хэрэглэгдэж буй шинэлэг, үг хэллэг бүхий өргөн хэрэглэдэг үгсийг агуулдагаараа онцлог юм. Мөн N1-с дээш “Бизнесийн харилцааны Япон хэл”-ний түвшинг хүртэл тогтоодог бөгөөд, бусад шалгалтаас давуу тал нь сонгосон түвшиндээ 2 ба 3 түвшнийг нэг шалгалтаар тогтоодог. Сайн хийж чадвал дээд түвшнээ авах боломжтой.
Жишээ нь: Хөдөлмөрийн дадлагажигч болон ажиллахаар явахыг зорьж буй хүн D-E түвшинг сонгож өгнө. D-E(N3-N4) түвшин нь нийт 700 онооноос 72%=N3 (500 оноо), 50%=N4 (350 оноо)-гоор тэнцэнэ гэсэн үг юм.
2. Зохион байгуулагч: J.TEST MONGOLIA OFFICE – Монгол дахь J.TEST алба
3. Шалгалт авах өдөр: 2024 оны 3-р сарын 10-ны өдөр /Ням гараг/
4. Шалгалтын агуулга: Дүрмийн 4 хэсэг, Сонсголын 4 хэсэг нийт 8 хэсгээс бүрдэнэ.
Шалгалтын түвшин:
Нийт 3 түвшинтэй. A-С, D- E, F-G гэсэн 3 түвшинтэй шалгалт өгөгчид маань зорилгоосоо шалтгаалан түвшингээ сонгоно. Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг http://mon.jtest.mn/ – “Шалгалтын түвшин ба Агуулга үнэлгээ”-гээс харна уу.
Шалгалтын бүртгэл:
1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл онлайн болон биечилсэн хэлбэрээр явагддаг бөгөөд J.TEST.MN Mongolia – ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ (jtest.mn) хаягаар орж, “J.TEST шалгалтын онлайн бүртгэлийн анкет” гэсэн хэсэгт мэдээллээ оруулж зөв бүртгүүлнэ үү.
2. Бүртгэх хугацаа: 2024 оны 01 сарын 15 өдөр – 02 сарын 16 өдрийн 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
Шалгалтын В үнэмлэхийг 01 сарын 30 өдрөөс 02 сарын 05 өдрийг дуустал өгч бүртгэнэ. Бусад хугацаанд онлайнаар бүртгэнэ.
3. Шалгалтын төлбөр төлөх: ХААН БАНК 5009883739 тоот “Жэй Тест Монголиа” дансанд эсвэл оруулсан байгөө бүх банкны QPAY уншуулан, гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Регистерийн дугаар болон Түвшинг бичиж төлбөрөө төлнө.
Бүгдийг нөхөж бичээд – “Submit” товчийг дарснаар бүртгэлийн алба руу мэйл илгээгдэн танд “Шалгалтанд орох эрхийн үнэмлэх” мэйлээр ирнэ. Та хэвлэж авч шалгалтанд ирэхдээ “Шалгалтын үнэмлэх”, “Иргэний үнэмлэх” болон “бичгийн хэрэгсэл”-ийн хамт ирж шалгалтандаа оролцоно.
*Бүх түвшин 70,000 төгрөг.
*Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.
4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг шалгалтаас хойш 21 хоногийн дараа онлайнаар 04 сарын 02 өдөр буюу http://mon.jtest.mn/ хаягаар орж 173 гэсэн постын зааврын дагуу шалгаж харна.
Шалгалтын дүнг шалгалтаас хойш 1 сарын дараа J.TEST MONGOLIA OFFICE дээр ажлын 5 өдөр 10:00 – 16:00 цагийн хооронд тараана.
Лавлах утас: 9993-8007
Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://mon.jtest.mn/ вэб хуудаснаас үзэж болно.
J.TEST Mongolia Office
2024.01.25