172 дахь удаагийн (01 сарын 14 нд хэрэгжсэн) шалгалтын дүн гарлаа.

172 дахь удаагийн шалгалт өгөгчид маань тэсэн ядан хүлээсэн дүнгээ харах гэж догдолж байгаа бизээ.

J.TEST шалгалтыг хэцүү гэсэн төсөөлөлтэй байдаг хүмүүст хэлэхэд, харин эсрэгээрээ Японы өнөөгийн бодит амьдралд хэрэглэгддэг үг хэллэгээр баялаг болохоор энгийн үг хэллэгээр баялаг, N5 түвшнээс доош G түвшин нь хамгийн анхан түвшинээс эхлэн Бизнесийн түвшний мэдлэгийг хэмждэг цорын ганц шалгалт юм.

Бид Японоор дамжуулж бизнесийн харилцаа, хөгжил дэвшил бүхнийг цогцлоож болох боломжтой билээ. Өнөөдөр J.TEST шалгалт нь Хятадын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны шалгалт бөгөөд Хятад улс ч Японоос суралцаж, хөгжиж байгааг харахад Монгол залуус юу дутах билээ. Понтенциал сайтай учир багахан хөдөлмөрлөхөд Монголоо хөгжүүлж чадах билээ.

Ахуй амьдралаа дээшлүүлэхээр зүтгэж яваа олон сайхан залуучуудадаа хандаж хэлэхэд, Монголд байх зуураа түвшингээ ахиулах нь зөв. Учир нь ажил олгогч компаниуд Японд очоод хэсэг ажилласны дараа, J.TEST шалгалтыг өгөөд ир гэж явуулдаг байх жишээтэй. Японоос эргээд Монгол руу яаж өгөх вэ, хаана өгөх вэ гэсэн хандалтууд их ирдэг.

2. Сүүлийн үед J.TEST шалгалтын үнэ цэнийг ойлгосон, Монголын минь нэг хэсэг болох Тува Монголоос эхлээд Өвөр Монголын залуус хүртэл, Монголд хэрэгжиж буй J.TEST шалгалтыг өгч өөрсдийн ирээдүйн их боломжоо нээж чадаж байгаад туйлын сэтгэл өндөр байна. Тиймээс Монголд амьдарч, өсөж хүмүүжиж яваа залуус боломжоо цаг алдалгүй ашиглаж, амжилттай байх хэрэгтэй болов уу. За ингээд олон үг нуршилгүй Шалгалтын дүнг хайж, шалгах зааварыг доорх тайлбараас харна уу:

Дүнг хайхдаа ЭНД ЛИНКЭН ДЭЭР дарж, Шалгалтын дугаар бүхий 11 орон тоог бичиж, залгуулан Төрсөн он, сар, өдөр (11+8) бичээд хайна. Оноо болон Үсгэн үнэлгээ гарсан бол та тэнцсэн гэсэн үг. Ойлгомжгүй зүйлс гарвал 9993-8007 утсаар лавлах болон J.TEST шалгалтын үнэлгээний талаар илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу. Шалгалтын дүнг ирсэн даруйд тараах хугацааг дахин мэдэгдэнэ.

Шалгалтын дүнгээ ирж авахдаа: В үнэмлэхний хамт ирж аваарай.

Мөн шалгалтанд тэнцсэн тэнцээгүй гэж шантрах хэрэггүй та дараагийн удаа тэнцэх л болно.

Бүх оюутнуудад “Амжилтын онооны хүснэгт” ирэх бөгөөд энэхүү дүнгийн хуудас нь маш чухал бөгөөд таны хийсэн бүх хариултыг түлхүүр үгтэй тулгаж өгсөн байдгаараа онцлог давуу талтай байдаг тул та бүхэн заавал ирж аваарай.

J.TEST Mongolia Office

2024.02.06

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *