2020 оны 05 сарын 10 өдрийн шалгалт хэрэгжих тухай албан ёсны мэдэгдэл

2020 оны 05 сарын 01 өдөр Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, J.TEST шалгалтыг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгосон тул 05 сарын 10 өдөр (Ням гариг)- ийн шалгалт хэрэгжинэ. Тиймээс бүртгүүлсэн шалгалт өгөгч нар, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зааварчилгааг даган мөрдөж, хувийн ариун цэвэр болон биеэ бэлтгэж, дүрмийг сайтар баримтлан шаардлагатай гэж үзэж байгаа шалгалт өгөгч л оролцоно уу. Эрүүл мэндийн яамны зааварчилгааг энд дарж үзнэ үү. Мөн “protect me” application-ыг өөрийнхөө гар утсанд суулгаж хөдөлгөөнд оролцоно уу. Хэрэв тухайн шалгалт өгөгч энэ удаагийн буюу 5 сарын 10 өдрийн шалгалтанд орох нэн яаралтай шаардлагагүй бол манай алба руу “Баталгаажуулсан шалгалтын дугаар”-ыг утсаар болон мэссэжээр мэдэгдэж, хойшлуулж болно. Зөвхөн Даваа, Мягмар гаригт (05 сарын 04,05өдөр ) хойшлуулах болон цуцлах хүсэлтийг авна. Манайх шалгалтын байраа Мэргэжлийн хяналтын шаардлагыг хангаж ажиллах тул “шалгалтын байр”-ны зарлалыг 05 сарын 08 (Баасан гаригт) www.jtest.mn цахим хуудсанд зарлана. Онлайн бүртгэл хийлгэсэн шалгалт өгөгч нь 05 сарын 03-08 өдрүүдэд (Даваа-Баасан) 11-17 цаг хүртэл 2 хувь зурагтай ирнэ үү. Өөрийн биеэр ирэх боломжгүй бол 99938007 утсаар мэдэгдэнэ үү. Энэ хүнд цаг үед бичиг баримт хүлээгдэж буй олон зуучлагч байгууллага болон шалгалт өгөгчдийн дуу хоолойг албаныханд хүргэж, шалгалтыг хэрэгжүүлж байна.

Анхааруулга!!!

  1. Маск зүүх (Хэрэв маскгүй бол шалгалтанд оруулахгүй болохыг хатуу анхаарна уу.)
  2. Бичиг хэргийн зүйлсээ өөрсдөө бэлтгэж ирэх. (Манайхаас харандаа, баллуур, үзүүрлэгч зэргийг олгохгүйг анхаарна уу. Иргэний үнэмлэх болон шалгалтын үнэмлэхээ авчирна. )
  3. Шалгалтын танхимд оруулахад халуун хэмжиж, тус бүрчлэн нягтлах тул шалгалтын байранд оруулах цагийг 8 цаг 30 минут болгон зарлаж байна. Шалгалт цагтаа эхлэх тул хоцорч болохгүй. Тайлбар: 8 цаг 30 минутыг 9 цаг 10 минут болгон хойшлуулаа. Учир нь шалгалтын байранд зай барьж цөөн тоогоор хуваарилсан тул ачаалал үүсгэхгүй гэж үзэж, өөрчлөв. (5 сарын 06 өдөр)
  4. Шалгалтын байранд орохдоо 1,5-2 метрийн зай барихыг анхааруулж байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *