2023 оны 11 сарын 05 өдрийн 171 дэх шалгалтын тухай

J.TEST実用日本語検定-ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ нь жилд 6 удаа хэрэгждэг.

2023 ОНЫ 11-Р САРЫН 05-НЫ ӨДӨР ХЭРЭГЖИНЭ. (2023 оны хамгийн сүүлийн шалгалт)

1. Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулна.

????“БОДИТ” гэсэн утга нь: Өнөөгийн Япон улсын нийгэмд хэрэглэгдэж буй шинэлэг, үг хэллэг бүхий өргөн хэрэглэдэг үгсийг агуулдагаараа онцлог юм.

*Мөн N1-с дээш “Бизнесийн харилцааны Япон хэл”-ний хамгийн гүнзгий түвшинг хүртэл тогтоодог бөгөөд, бусад шалгалтаас давуу тал нь сонгосон түвшиндээ 2 ба 3 түвшнийг нэг шалгалтаар тогтоодог. Сайн хийж чадвал дээд түвшнээ авах боломжтой.

????Жишээ нь: Хөдөлмөрийн дадлагажигч болон ажиллахаар явахыг зорьж буй хүн D-E түвшинг сонгоно.

D-E(N3-N4) түвшин нь нийт 700 онооноос 72%=N3 (500 оноо), 50%=N4 (350 оноо)-гоор тэнцэнэ гэсэн үг юм.

????2. Шалгалт авах өдөр:

2023 оны 11-р сарын 06-ны өдөр /Ням гараг/

3. Шалгалтын агуулга:

Дүрмийн 4 хэсэг, Сонсголын 4 хэсэг нийт 8 хэсгээс бүрдэнэ.

????Шалгалтын түвшин:

Нийт 3 түвшинтэй. A-С, D- E, F-G гэсэн 3 түвшинтэй шалгалт өгөгчид маань зорилгоосоо хамааран түвшингээ сонгоно. Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг http://mon.jtest.mn/ хаягаар орж, “Шалгалтын түвшин ба Агуулга үнэлгээ”-гээс харна уу.

????Шалгалтын бүртгэл:

????1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл онлайн болон биечилсэн хэлбэрээр явагддаг бөгөөд J.TEST.MN Mongolia – ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ (jtest.mn) хаягаар орж, ???? “J.TEST шалгалтын онлайн бүртгэлийн анкет” гэсэн хэсэгт мэдээллээ оруулж зөв бүртгүүлнэ үү.

????2. Бүртгэх хугацаа:

2023 оны 10 сарын 02 өдөр – 10 сарын 13 өдрийн 16:00 цаг хүртэл бүртгэнэ.

(В үнэмлэхийг тарааж бүртгэх хугацаа нь 10/09-10/13 өдрүүд)

????3. Шалгалтын төлбөр төлөх: ХААН БАНК 5009883739 тоот “Жэй Тест Монголиа” дансанд эсвэл бүх банкны QPAY (онлайн анкетын төгсгөл хэсэг бий.) уншуулан, гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Регистерийн дугаар болон Түвшинг бичиж төлбөрөө төлнө.

Онлайн анкетыг бөглөж дуусаад – “Илгээх” товчийг дарснаар бүртгэлийн алба руу мэйл илгээгдэн, танд “Шалгалтанд орох эрхийн үнэмлэх” мэйлээр ирнэ. Та хэвлэж авч шалгалтанд ирэхдээ “Шалгалтын үнэмлэх”, “Иргэний үнэмлэх” болон “Бичгийн хэрэгсэл”-ийн хамт ирж шалгалтандаа оролцоно.

*Бүх түвшин 70,000 төгрөг

*Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.

????4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг шалгалтаас хойш 21 хоногийн дараа онлайнаар буюу http://mon.jtest.mn/ хаягаар орж 171 гэсэн постын зааврын дагуу шалгаж харна.

????Шалгалтын дүнг шалгалтаас хойш 1 сарын дараа J.TEST Mongolia Office дээр ажлын 5 өдөр 11:00 – 17:00 цагийн хооронд тараана.

J.TEST Mongolia Office

Лавлах утас: 9993-8007

2023.10.02

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *